АХМАДУУДАА АЯЛУУЛЛАА

A- A A+
АХМАДУУДАА  АЯЛУУЛЛАА

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд ахмад прокуроруудын туршлагыг залуу прокуроруудад өвлүүлэх, ахмадуудаас суралцуулах, хамтарсан тэмцээн зохион байгуулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах  зэрэг арга хэлбэрээр ажиллаж байгаа бөгөөд 2018 онд  ахмадуудтайгаа 2 удаа аялах  аялалыг зохион  байгуулсан байна. Ахмад прокурор, ажилтнуудаас гаргасан саналын дагуу 2018 оны 10 дугаар сард ОХУ-ын Улан-Үдэ хот болон Ивольгийн хөндийд байрлах ОХУ-ын түүхэн дурсгалт газар болох Итгэлт хамбын сүм хийдтэй танилцуулах, Улаан-Үд хотоор аялуулах  сонирхох аяллыг зохион байгууллаа. Сэлэнгэ аймгийн прокурорын газраас мэдээлэв.