ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

Увс аймгийн прокурорын газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар хамтран төрийн байгууллагын алба хаагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор нэгдсэн зөвлөгөөнийг 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Тус зөвлөгөөний үеэр Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Баярмагнай “Авлига, албан тушаал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис”, “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил”, “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг” сэдвээр, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Лхагвадорж “Увс аймаг дахь гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ” сэдвээр, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Бямбажаргал “Увс аймгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр, аймгийн Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл,хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Мөнхзул “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ” сэдвээр, Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Баасанжав “Хүний амь бие, эрх чөлөөний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, анхаарах асуудал” сэдвээр, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Отгонбаяр “Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Нансалмаа “Увс аймгийн хүүхэд, гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, түр хамгаалах байрны үйл ажиллагаа”-ны талаар тус тус мэдээлэл хийж, төрийн албан хаагчдаас гаргасан санал хүсэлтийг сонсож, зөвлөгөөнөөс нэгдсэн зөвлөмж гарган ажиллахаар шийдвэрлэсэн байна. Увс аймгийн прокурорын газраас мэдээлэв.