2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан төрийн байгууллагуудын албан хаагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдлэг, мэдээлэл өгөх нэгдсэн зөвлөгөөний үеэр Увс аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газартай хамтран байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр нэгдсэн зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн төрийн албан хаагчдад гэр бүлийн хүчирхийлэл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, авлига албан тушаал, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зурагт хуудас, гарын авлага тарааж, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилжээ. Увс аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба