Ховд аймгийн Прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газрын нийт сумдын хэсгийн мөрдөгч, Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч нартай хамтарсан зөвлөгөөнийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 23 албан хаагчийг хамруулан зохион байгуулж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”, дэвшүүлсэн зорилт, Улсын Ерөнхий прокурорын өгсөн үүргийг нэг мөр хэрэгүүлж ажиллах талаар аймгийн ерөнхий прокурорын зүгээс үүрэг чиглэл өгчээ. Түүнчлэн эрүүгийн мөрдөгч нарт аймгийн хэмжээнд 2018 оны 3 дугаар улирлын байдлаар эрүүгийн хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн талаар танилцуулж, эзэн холбогдогч тогтоогдоогүй хэргийг илрүүлэхэд чиглэгдсэн ажиллагааг оновчтой явуулахад сумдын болон эрүүгийн мөрдөгч нарын зүгээс анхаарах асуудлууд, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд гарч буй алдаа, зөрчил, анхаарах асуудал, хуулийн хэрэглээний талаар хяналтын прокурор Д.Дуламжав “Үзлэг, мөрдөн шалгах туршилт”, Ш.Сувд-Эрдэнэ “Мэдүүлэг авах, нүүрэлдүүлж мэдүүлэг авах, мэдүүлгийг шалгах, таньж олуулах ажиллагаа”, Т.Өсөхболд “Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авах, бүртгэх ажиллагаанд анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр тус тус сургалт орсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба