НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА, СУРГАЛТ  ЗОХИОН БАЙГУУЛАВ

 Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий нийт албан тушаалтнуудтай уулзалт ярилцлага, сургалт зохион байгууллаа. Уулзалт ярилцлага, сургалтыг аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Ганболд зохион байгуулсан ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар харилцан санал солилцож цаашид хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллахад анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгч ажиллав. Хөвсгөл аймгийн прокурорын газраас мэдээлэв.