Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газар нь 2018 оны 10 дугаар сарын 23-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын иргэд олон нийт, улсын байцаагч нар, нутгын захиргааны албан хаагч нарт “Гэмт хэргийн гэрч, мэдээллэгчийг хамгаалах, авилгыг илрүүлж мөн илчилсэн иргэнийг урамшуулах” сэдвээр сургалт зохион байгууллаа. Аливаа гэмт хэргийн тухай мэдээллийг иргэдээс хүлээн авч буй уг хэргийг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллах нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын үндсэн үүрэг, иргэдийн харилцааг өргөтгөж бэхжүүлэхэд чухал нөлөөтэй үйл ажиллагаа юм. Сургалт явуулснаар гэмт хэрэг түүний дотор “авлигын гэмт хэрэг” гэж ямар үйлдлийг хэлэх, албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хэрхэн илчлэх, тухайн мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагаас хэрхэн урамшуулах зэргийг ойлгуулж чухал үр дүнтэй сургалт болсон байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба