Прокурорын байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн эрхийг хязгаарласан аливаа үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны талаар нэгдсэн бүртгэлийг хөтлөх эрх үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалгах тодорхой ажиллагааг явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ хуулийг нэг мөр хэрэглэж, хүний хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хамгаалж, хүн, хуулийн этгээд, төрийн хууль ёсны ашиг сонирхлыг хангасан эсэхэд прокурор хяналт тавьж ажиллана. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба