Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 онд дэвшүүлсэн Авлига, албан тушаалын эсрэг, Мансууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх ажилд хууль сахиулах, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах зорилтын хүрээнд тус сум дахь Сум дундын прокурорын газраас санаачлан Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрх бүхий 42 улсын байцаагч, албан хаагч нартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа, Авлига, албан тушаалын эсрэг, Мансууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж цаашид хамтран дээрхи төрлийн гэмт хэргүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх болон анхаарвал зохих асуудлын талаар мэдээлэл солилцов.Дорноговь аймгийн Замын -Үүд сум дахь сум дундын прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба