АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ЭСРЭГ, МАНСУУРУУЛАХ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ЭСРЭГ, МАНСУУРУУЛАХ,  ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ,  ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ  ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 онд дэвшүүлсэн Авлига, албан тушаалын эсрэг, Мансууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх ажилд хууль сахиулах, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах зорилтын хүрээнд Замын-үүд дахь  Сум дундын прокурорын газраас санаачлан Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрх бүхий 42 улсын байцаагч, албан хаагч нартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа, Авлига, албан тушаалын эсрэг, Мансууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж цаашид хамтран дээрхи төрлийн гэмт хэргүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх болон анхаарвал зохих асуудлын талаар мэдээлэл солилцов. Замын-Үүд сум дахь дахь Сум дундын прокурорын газраас мэдээлэв.