Хэнтий аймгийн Прокурорын газар нь тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газартай хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих анги дахь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх нь сэдэвт хамтарсан аяныг 2018 оны 10 дугаар сарын 15-наас 30-ны өдрүүдэд зохион явууллаа. Дээрх аяны хүрээнд аймгийн Прокурорын газраас “Хорих ангийн ахуй нөхцөл, эмнэлгийн үйлчилгээнд дагаж мөрдөх Олон улсын гэрээ конвенцийн заалтууд” сэдвээр мэдээлэл хийж, сургалт зохион байгуулсан байна. Мөн Мэргэжлийн хяналтын газраас хорих ангийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд мөрдөгдөх журам стандартыг хангуулахад анхаарах асуудлын талаар зөвлөмж өгч ярилцлага зохион байгуулсан бол аймгийн Эрүүл мэндийн газраас тус хорих ангийн эмч Ц.Цэвээн-Идэртэй хамтран нийт алба хаагчид болон хоригдлуудад “Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх нь”, “Уналт таталтын үед авах арга хэмжээ”, “Бэртэл хугарлын үед анхны тусламж үзүүлэх” зэрэг сэдвүүдээр сургалтуудыг зохион байгуулж хорих ангийн алба хаагч болон хоригдлуудын эрүүл мэндээ сахин хамгаалахад чиглэсэн мэдлэгийг нэмэгдүүлсэн үр дүнтэй ажил боллоо. ХЭНТИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба