БАЯНХОНГОР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХУЛГАЙЛАХ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
БАЯНХОНГОР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХУЛГАЙЛАХ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Улсын Ерөнхий Прокурорын газрын удирдамжийн дагуу зохион байгуулж байгаа “Хулгайлах зөрчлийг илрүүлэх, шалган шийдвэрлэх, урьдчилсан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд Баянхонгор аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Хулгайлах зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ сэдэвт зөвлөгөөнийг 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Баянхонгор аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар,  Баянхонгор сумын Засаг дарга, Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Баянхонгор сумын  9 багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга, Багийн дарга, нийгмийн ажилтан, багийн идэвхтэн иргэд оролцлоо. Зөвлөгөөнөөр хулгайлах зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан, нөхцөлийн талаарх судалгааны дүнг хэлэлцүүлж, Баянхонгор сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүн”-гийн талаарх мэдээллийг сонсож, зөвлөгөөнд оролцогчид хулгайлах зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын санал, учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, санал шүүмж өрнүүлсэн үр дүнтэй ажил боллоо. Зөвлөгөөнөөс  хулгайлах зөрчил,гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хувь хүний хандлага, сэтгэл зүйг өөрчлөх,  цэцэрлэгийн наснаас бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй  авахгүй байх зөв дадал хүмүүжлийг суулгах , гудамж талбайн орчны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, өглөөний   цаг хүртэл гэрэлтэй байлгах, камержуулах арга хэмжээг авах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зөвлөгөөнийг шат дараатай явуулах  гэсэн саналууд гарсан бөгөөд Баянхонгор сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл нь 2019 онд энэ чиглэлээр идэвхтэй ажил зохион байгуулах , аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон Баянхонгор сумын удирдлагуудаас гэрэлтүүлэг, камержуулалтад шаардлагатай  тодорхой хөрөнгийг 2019 оны төсөвт тусгахаар шийдвэрлэлээ. БАЯНХОНГОР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.