СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР АВИЛГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР АВИЛГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаар зарлигаар  2018-2019 оныг “Авилгаас татгалзах, илчлэх, авилгын гэрч мэдээлэгчийг хамгаалах жил” бөгөөд түүнчлэн Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2018 оны 07 дугаар сарын 27-ны 05 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Авилгатай тэмцэх газартай хамтран “Авилгын гэмт хэргийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, хууль тогтоомжийн сурталчилгааг зохион байгуулсан байна. Дээрх сургалт, сурталчилгааны үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төрийн  болон Төрийн өмчийн оролцоотой нэгж байгууллагын 80 гаруй удирдах албан тушаалтнууд оролцов. Сургалтыг дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг нээж, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Эрдэнэбилэг удирдан явуулсан байна. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.