ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР ИРГЭДЭД ЯРИА ТАНИУЛГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР  ИРГЭДЭД ЯРИА ТАНИУЛГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Аймгийн прокурорын газраас санаачлан Цагдаагийн газар, Хүний эрхийн Үндэсний  комисстой хамтран  “Гэмт хэргийн гаралт их сумуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, яриа таниулга зохион байгуулах, мөн шинээр мөрдөгдөж буй хуулиудыг сурталчлан таниулах ажлын хүрээнд Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут суманд 2018 оны 11 дүгээр сарын 05-08-ний өдрүүдэд ажиллалаа. Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумын төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, өсвөр насны сурагчид, иргэдэд  2017 оны 07 сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм, Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар уулзалтад оролцсон хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл хийж иргэдийн санал хүсэлтийг сонсох, сонирхсон асуултад хариулах хэлбэрээр яриа таниулга гүйцэтгэлээ. Мөн  дээрх сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтай танилцаж, заавар зөвлөгөө өгч ажиллалаа. Уг арга хэмжээнд дээрх 4  сумуудын  Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, Сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ажилтнууд болон төрийн болон төрийн бус албан хаагчдад  иргэд нийт 300 гаруй хүн  оролцлоо.   Хууль сурталчлах ажлын хүрээнд Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут суманд үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн нөхцөл байдлын судалгааг гаргаж, гэмт хэргийн төрөл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа болон хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг, шүүхээр шийтгүүлсэн этгээд зэрэг сумын эрүүгийн нөхцөл байдлыг 2018 оны 10 сарын байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.  Түүнчлэн Аймгийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд  хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Эрдэнэтуяа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Төрболд, Аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн  тасгийн дарга Д.Лхагвадорж,Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Баярмаа  нар яриа танилцуулга хийж ажиллаа. Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, холбогдох гарын авлагаар хангах ажлын хүрээнд   Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль,  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм зэрэг 150 гаруй брошюр, санамж, зөвлөмж, гарын авлага бусад холбогдох материалуудыг хуралд оролцсон хүмүүст тарааж, хууль сурталчлах самбар ажиллуулж иргэдээс ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг тусгайлан бүртгэлд авч, санал хүсэлтийг нь хүлээн авч ажиллаа.  ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.