УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТУСЛАХ АЖИЛТНУУДЫН ДУНД "ТУСЛАХ АЖИЛТАН-2018" НЭГДҮГЭЭР ШАТНЫ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ, ӨНДӨРЛӨВ

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТУСЛАХ АЖИЛТНУУДЫН ДУНД

Прокурорын болон прокурорын байгууллагын туслах ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд бусдаас суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор прокурор болон туслах ажилтнуудын дунд  мэргэжлийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг.  Мэргэжлийн тэмцээн 2 үе шаттай явагддаг бөгөөд нэгдүгээр шатанд Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газрууд байгууллагын хэмжээнд зохион байгуулж, шалгарсан 1 прокурор, 1туслах ажилтныг  хоёрдугаар шатны тэмцээнд оролцуулдаг билээ. Улсын Ерөнхий прокурорын газрын туслах ажилтнуудын дунд явагдсан "Туслах ажилтан-2018"  нэгдүгээр шатны тэмцээн энэ сарын 12-13-ны өдрүүдэд амжилттай явагдаж, өндөрлөв.Тэмцээний удирдамжийн дагуу шалгалт тус бүрийг дүгнэж, тэмцээнд оролцсон туслах ажилтны авсан онооны дэс дарааллаар 

байранд прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан  Х.Онолт

II байранд прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан  Г.Анармөнх

III байранд прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Г.Сундуй  нар шалгарчээ.

  Тэмцээнд амжилттай оролцсон туслах ажилтнуудад, шагнал гардуулах  арга хэмжээ өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газрын Ёслол, хүндэтгэлийн танхимд болж, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Б.Арвинбуудай байр эзэлсэн туслах ажилтнуудад өргөмжлөл, амжилттай оролцсон нийт туслах ажилтнуудад дурсгалын зүйл гардууллаа.