“ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛААР ШИЙТГЭГДЭН ЯЛ ЭДЛЭХЭЭС ЗАЙЛСХИЙСЭН ЯЛТНЫГ ЭРЭН СУРВАЛЖЛАХ, ОЛЖ ТОГТООХ 2 САРЫН АЯН”-НЫ ДҮНГ ХЭЛЭЛЦЭВ

A- A A+
“ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛААР ШИЙТГЭГДЭН ЯЛ ЭДЛЭХЭЭС ЗАЙЛСХИЙСЭН ЯЛТНЫГ ЭРЭН СУРВАЛЖЛАХ, ОЛЖ ТОГТООХ 2 САРЫН АЯН”-НЫ ДҮНГ ХЭЛЭЛЦЭВ

Баянгол дүүргийн прокурорын газраас “Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдэн ял эдлэхээс зайлсхийсэн ялтныг эрэн сурвалжлах, олж тогтоох 2 сарын аян”-ы хэрэгжилтийг хамтарсан хурлаар хэлэлцлээ.

 

Хуралд Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Энхтуяа, ахлах прокурор Д.Энхбаяр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч С.Дэлгэрзаяа, шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Ганчимэг нар оролцлоо.Шийдвэр гүйцэтгэгч Э.Ганчимэг аяны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хийсэн ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн ахлах прокурор Д.Энхбаяр тус аяны хүрээнд шүүхийн шийтгэх тогтоолыг хуульд заасан хугацаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж байх талаар Баянгол дүүргийн шүүхийн Тамгын газартай уулзалт хийж, албан бичгээр судалгааг хүргүүлсэн, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн хэлтсүүдэд албан тоот хүргүүлэн лавлагаа авсан зэрэг прокуророос авч хэрэгжүүлсэн бусад ажлын талаар танилцууллаа. Тус аяны хүрээнд ял эдлэхээс зайлсхийсэн торгох ялаар шийтгүүлсэн 2, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 6 этгээдийг олж тогтоон шүүхээр шийдвэрлүүлж, ялын биелэлтийг хангуулсан. Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Энхтуяа “Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдэн ял эдлэхээс зайлсхийсэн ялтныг эрэн сурвалжлах, олж тогтоох 2 сарын аян”-ыг хангалттай хэрэгжүүлж ажилласан байна гэж дүгнээд, цаашид анхаарах асуудлын талаар шийдвэр гүйцэтгэгч нарт үүрэг чиглэл өгч, биелэлтийн талаар тухай бүр танилцуулж байхыг ахлах Д.Энхбаярт даалгалаа. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.