ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЖАРГАЛАНТ СУМАНД АЖИЛЛАЖЭЭ

A- A A+
ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЖАРГАЛАНТ СУМАНД  АЖИЛЛАЖЭЭ

Орхон аймгийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр Жаргалант суманд 2018 оны 11 сарын 16 ны  өдөр ажиллаж тус сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтай танилцаж цаашид хийж гүйцэтгэж ажлын талаар харилцан ярилцаж хамтран ажиллаа. Энэ үеэр сумын иргэдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, зөрчлийн тухай  хуулиар сургалт зохион байгуулж гарын авлага материал тараасан байна. Мөн сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 ангийн сурагчдад Зөрчлийн тухай хуулиар яриа таниулга хийж, сумын хэсгийн төлөөлөгчтэй хамтран сурагчдын дунд АХА тэмцээнийг зохион явуулжээ.

Энэ тэмцээн нь өсвөр насны хүүхдүүдийг  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгоход чиглэгдсэн ач холбогдолтой арга хэмжээ болсон байна. Орхон аймгийн прокурорын газраас мэдээлэв.