Увс аймгийн Прокурорын газраас аймгийн Онцгой байдлын газрын аврах 41 дүгээр анги болон аймгийн Улаан загалмайн хороотой хамтран 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гамшгийн үед ажиллах бэлтгэл сургуулилт зохион байгууллаа. Уг сургалтаар газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед аюулгүй байдлыг хангаж объектоос хэрхэн гарах, эрэн хайх, аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулах, нурангид дарагдсан өвчтөнд эмнэлгийн анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар прокурор, ажилтнуудад мэдлэг мэдээлэл олгосон байна. Увс аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба