Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Сургалт судалгааны төвийн дарга Хууль цаазын тэргүүн зөвлөх, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) М.Гантулга Булган аймгийн Прокурорын газрын прокурор, ажилтнуудад “Хүрээлэн буй орчны эсрэг гэтм хэргийг шалгаж шийдвэрлэх аргачлал”, “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг шалгах, шийдвэрлэхэд анхаарах асуудлууд”сэдвээр сургалт хийж, сургалтын материалыг гарын авлага болгож хяналтын ажилдаа ашиглаж байх талаар чиглэл өглөө.
Мөн сургалтын үеэр “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Хүн худалдаалах гэмт хэрэг”, “Эдийн засгийн гэмт хэрэг”-ийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудлууд, “Хавтаст хэргийн бүрдүүлбэрт тавигдах шаардлага, соёлжилт”, “Прокурорын мэтгэлцэх ур чадварыг сайжруулахад анхаарах асуудал, нийтлэг гаргадаг алдаа” зэрэг олон сэдвээр прокуроруудад анхаарвал зохих зүйлийн талаар мэдээлэл хийхийн зэрэгцээ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад тулгарч буй зарим хүндрэл, бэрхшээлийн талаар хяналтын прокуроруудаас асууж тодруулан харилцан ярилцсан зэргээр 4 цагийн сургалт зохион байгуулсан байна. Булган аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба