ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дорноговь аймгийн прокурорын газраас “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-297, 360 дугаартай тушаалаар батлагдсан “Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч, хохирогчийг хамгаалах, хамтран ажиллах этгээдээр тогтоох, яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээг оновчгтой авахад анхаарах асуудлаар цагдаагийн газарт сургалт зохион байгуулав.

Сургалтанд Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн болон Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч нар хамрагдсан бөгөөд сургалтын гарын авлагыг алслагдмал сумдад оршин суух иргэдэд сурталчлах чиглэлийг өгч ажилласан байна. Дорноговь аймгийн прокурорын газраас мэдээлэв.