“ПРОКУРОРЫН ТАНГАРАГ” ӨРГӨЛӨӨ

A- A A+
“ПРОКУРОРЫН ТАНГАРАГ” ӨРГӨЛӨӨ

Сүхбаатар дүүргийн прокурорын газарт Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Ганзоригийн Сундуй, Гомбын Ганбагана нарын “Прокурорын Тангараг” өргөх ёслолыг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Тангараг өргөх ажиллагааг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Бат-Очир, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Хашбаатар нар удирдан явуулж, ахлах прокурорууд, тамгын хэлтсийн дарга, Хяналтын прокурорууд оролцон шинэ прокурорууддаа ажлын өндөр их амжилт хүсэн ерөөсөн байна.