Төв аймгийн прокурорын газраас санаачлан Б.Д-д холбогдох Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн анхан шатны шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Жаргалант суманд зохион байгуулсан байна. Шүүх хуралдаанд улсын яллагчаар ахлах прокурор Д.Нэргүй оролцож, шийдвэрлүүлсэн байна. Мөн тухайн өдөр хяналтын прокурор Б.Энхболд тус сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн ажлыг шалган туслаж, цаашид анхаарах асуудлын талаар заавар зөвлөгөө өгч ажилласан байна. Дээрх үйл ажиллагаанд сумын иргэд идэвхтэй оролцсон байна.Төв аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба