ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

A- A A+
ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/403 дугаартай тушаалаар Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ажиллаж буй Цогтбаатар овогтой Хулангийн прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2018 оны 11 дүгээр сарын 19ий өдөр тус дүүргийн прокурорын газарт боллоо.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаартай зарлигийн хавсралтаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн ерөнхий прокурорын 2011 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаартай тушаалаар тус дүүргийн прокурорын газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Л.Цогтхүү удирдан явууллаа. Ёслолын ажиллагаанд тус дүүргийн прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд оролцсон бөгөөд энэхүү тангараг өргөх ёслолын ажиллагааг хааж дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.Булганцэцэг тангараг өргөж буй прокурорт цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэж баяр хүргэлээ.  Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээлэв.