ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ, БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ.

A- A A+
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ, БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖ, СУРГАЛТ ЗОХИОН   БАЙГУУЛЖЭЭ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран 2018 оны 10 дугаар сард тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт  хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч “Грийн фүүдс трейд” ХХК, “Оргил хүнс” ХХК-иудад Хүнсний бүтээгдэхүүний  аюулгүй байдлын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж,  илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага зэргийг хүргүүлж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажилласан байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангах, зөв зохистой шийдвэрлэхэд аж ахуйн нэгж байгуулагуудын хувьд онгой анхаарвал  зохих асуудал болоод буй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр удаа дараа мэдээлэгдэж, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож  хариуцлага хүлээсэн аж ахуйн нэгж байгууллагуудын нэр дурдаж эхэлсэн энэ үед тус дүүргийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хамтарсан шалгалтыг явуулсан нь цаг үеэ олсон ач холбогдолтой ажил болсон байна.

Мөн хяналтын прокурор Л.Цэндсүрэн, В.Отгончимэг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нартай хамтран “Хүнсний аюулгүй байдал-Иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд “Грийн фүүдс трейд” ХХК, “Оргил хүнс” ХХК, “Таван богд фүүдс” ХХК-уудад  хүнсний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, Хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндийг хамгаалах асуудалд хүнс үйлдвэрлэгч нар нь төрөөс баталсан  хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангаж,  хүнс үйлдвэрлэлийн бүхий л үе шат үйл ажиллагаанд тавигдах шаардлагад нийцүүлэн ажиллаж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг ханган ажиллах шаардлагатай талаар зөвлөж, “Зөрчлийн тухай” хуулийг таниулан сурталчлах зэргээр сургалтыг амжилттай зохион байгуулсан байна.