Прокурорын болон прокурорын байгууллагын туслах ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд бусдаас суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор прокурор болон туслах ажилтнуудын дунд мэргэжлийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурор, туслах ажилтнуудын дунд явагдсан “Прокурор-2018” болон “Туслах ажилтан-2018” нэгдүгээр шатны тэмцээн энэ сарын 12-15-ны өдрүүдэд амжилттай явагдаж, өндөрлөлөө. Тэмцээнийг удирдамжийн дагуу дүгнэж, оролцсон прокурор болон туслах ажилтны авсан онооны дэс дарааллаар байр эзлүүлэхэд прокуроруудаас I байранд ХБМБАХТ хяналтын прокурор Б.Соёлмаа, туслах ажилтнуудаас I байранд захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Э.Чанцалням нар шалгарчээ.
Тэмцээнд амжилттай оролцсон прокурор болон туслах ажилтанд шагнал гардуулах арга хэмжээ 11 дүгээр сарын 16-ны өдөр болж, Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Мөнхсайхан 1 дүгээр байр эзэлсэн прокурор болон туслах ажилтанд өргөмжлөл, үнэ бүхий зүйл гардуулж, дараагийн шатны тэмцээнд амжилттай оролцох болон цаашдынх нь ажилд амжилт бүтээлийг хүссэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба