БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН “ПРОКУРОР-2018”, “ТУСЛАХ АЖИЛТАН-2018” МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНЫ I ШАТНЫ ТЭМЦЭЭНЫ ДҮН ГАРЧЭЭ

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН “ПРОКУРОР-2018”, “ТУСЛАХ АЖИЛТАН-2018” МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНЫ I ШАТНЫ ТЭМЦЭЭНЫ ДҮН ГАРЧЭЭ

Прокурорын байгууллагын хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг “Прокурор-2018”, “Туслах ажилтан-2018” мэргэжлийн уралдааны I шатны шалгаруулалтыг Баянгол дүүргийн прокурорын газарт 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Мэргэжлийн уралдаанд  өөрийн мэдлэг, оюун, ур чадвараа сорин амжилттай оролцож, “ТЭРГҮҮН” байр эзэлсэн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Эрдэмбаатар, захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Н.Улсболд нарт Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулан дараагийн шатны уралдаанд нь амжилт хүсч, баяр хүргэжээ. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.