Улсын Ерөнхий прокурорын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй "Прокурор-2018", "Туслах ажилтан-2018" мэргэжлийн тэмцээний нэг дүгээр шатны уралдааныг батлагдсан удирдамжийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 13,14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. “Прокурор-2018” мэргэжлийн тэмцээний нэгдүгээр шатанд тус газрын 8 хяналтын прокурор оролцсноос хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Доржмаа, “Туслах ажилтан-2018” тэмцээний нэгдүгээр шатанд 3 туслах ажилтан оролцсноос захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан О.Нандинцэцэг нар тус тус тэргүүн байр эзэлж, 2 дугаар шатны тэмцээнд байгууллагаа төлөөлөн оролцохоор шалгарлаа. Тус тэмцээнд амжилттай оролцон тэргүүн байр эзэлсэн прокурор, туслах ажилтан нарт хамт олны зүгээс баяр хүргэн, дараагийн шатанд амжилт гарган оролцохыг хүсч, “Өргөмжлөл” гардуулан, мөнгөн шагналаар урамшууллаа. Дархан-Уул аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба