Дорноговь аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэсэгтэй хамтарсан ажил хэргийн уулзалтыг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулж, түүгээр 2018 оны эхний 11 сарын байдлаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэн 60 ялтныг шийдвэр гүйцэтгэгчээс мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн байдлыг харгалзан ажиллуулсан эсэхийг судалж, Сайншанд, Замын Үүд, Айраг, Даланжаргалан сумдад ял эдэлж буй ялтнуудын ажлын байрыг газар дээр нь очиж, шалгасан дүнгийн талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хамтарсан уулзалтын үеэр шийдвэр гүйцэтгэгч нараас нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг өөрийн эзэмшсэн мэргэжлээр нь ажиллуулах байгууллага орон нутагт цөөн, зарим тохиолдолд ялтан мэргэжилтэй боловч мэргэжлийн дагуу ажиллах сонирхолгүй байдаг гэсэн саналыг гаргасан байна.Үүнээс гадна шийдвэр гүйцэтгэгчийн тойроггүй газарт ял эдэлж байгаа ялтнуудад Цагдаагийн байгууллагаас тавих хяналт хангалтгүй, төр захиргааны байгууллагын ажилтнуудын хуулийн талаарх мэдлэг тааруу зэрэг зөрчлүүд гарсан байгаад дүгнэлт хийж, аймгийн прокурорын газрын ерөнхий покуророос тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэсэгт ялын биелэлтийг сайжруулахад чиглэсэн 6 төрлийн үүрэг өгч, биелэлтийг тооцож танилцуулахыг хяналт хариуцсан прокурорт даалгасан байна. Дорноговь аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба