Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд “Хүчиндэх” гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд хохирсон хэргийг судлаад дүүргийн 6,7,8,9,10,11,24,25,28 дугаар хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, мөн ерөнхий боловсролын 129,134 сургуулийн нийгмийн ажилтнуудад тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тэдний оролцоо зайлшгүй шаардлагатай байгаа талаар бодит жишээ баримтад үндэслэн мэдээлэл өгөв. Мөн хороодын зүгээс гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдэж болзошгүй хэсгийн гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгох, сургуулийн зүгээс сурагчдын эцэг, эх асран хамгаалагч нарт хүүхдээ байнгын хараа хяналтад байлгаагүйгээс ялангуяа бага насны хүүхэд хохирч байгаа талаар анхааруулж, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор, оновчтой арга хэлбэрээр тэдэнд мэдээлэл өгөх шаардлагатай байгаа талаар яриа таниулга хийж, тэдний санал, хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариу өгч ажиллаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллав. Уг арга хэмжээнд нийт сургууль, хорооны нийгмийн ажилтан, хороодын хэсгийн ахлагч нийт 63 хүн оролцсон байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба