“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА, ТҮҮНД АНХААРАХ АСУУДЛУУД” СЭДВЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА, ТҮҮНД АНХААРАХ АСУУДЛУУД”  СЭДВЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй  хамтран “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд анхаарах асуудлууд”  сэдвээр сургалт хийлээ.Сургалтанд тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, эрүүгийн тасгийн мөрдөгч нараас гадна шинээр томилогдсон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хамрагдсан бөгөөд сургалтыг тус дүүргийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н.Алтантүлхүүр зохион байгуулав.Сургалтаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд анхаарах асуудлууд,  Прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн тогтоолдоо тухайн үйлдэл, эс үйлдэхүй зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдсон гэж дурдаж, мөрдөгчөөр шалгуулахаар мөрдөгчид даалгасан тохиолдолд мөрдөгч хэрхэн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцооны талаар холбогдох мэдээллийг хийжээ.  Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээлэв.