МОНГОЛ УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ПРОКУРОР, АЖИЛТНУУД ТАЙВАНИЙ ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ШҮҮХИЙН АКАДЕМИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ПРОКУРОР, АЖИЛТНУУД ТАЙВАНИЙ ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ШҮҮХИЙН АКАДЕМИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

Тайваний хууль зүйн яамны шүүхийн академаас Монгол Улсын прокурорын байгууллагын прокурор, ажилтнуудад зориулсан 15 дахь удаагийн сургалтанд Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шалгалт, дотоод аюулгүй байдлын хэлтсийн ахлах прокурор Ж.Отгонбатаар ахлуулсан 13 прокурор, ажилтан 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 22-ны хооронд хамрагдлаа.

Сургалтыг хил дамнасан утасны залилангийн гэмт хэрэг, хүний наймаа, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэх зэрэг сэдвийн хүрээнд эдгээр хэргээр мэргэшсэн шүүгч, прокурорууд явуулсан нь ач холбогдолтой, үр дүнтэй болсон байна.

Прокурор, ажилтнууд мөн сургалтын явцад Тайваний Дээд шүүхийн прокурорын газар, Тайбей хотын орон нутгийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагаачлалын алба, Хилийн алба, Хорих анги зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцсан ба хулгайгаар мод бэлтгэж буй хэргийг шалгасан байдал, гаалийн шалгалтаар хар тамхи илрүүлж буй талаар практик сургалтанд  хамрагджээ.