Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдол бүрийг нарийвчлан судалж дүгнэлт гаргах, үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавина” гэж прокурорын байгууллагын чиг үүргийг тодорхойлсон.
Прокурорын байгууллага чиг үүргийнхээ хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж энэ төрлийн хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн байдлыг судалсан байна.
Судлаачид прокурорын байгууллагын нийт 31 нэгжид /аймаг, дүүрэг, сум дундын/ тухайн гэмт хэргийн талаар асуулга бүхий хүснэгт гарган хүргүүлж, ирүүлсэн мэдээг нэгтгэсэн байна. Судалгаанаас үзвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцад хохирогчид учруулсан гэмтлийн 83%-ийг хөнгөн гэмтэл эзэлж байгаа бол тус бүр 7-8 хувийг хүндэвтэр, хүнд гэмтэл, хохирогч нас барсан тохиолдол 4 хувийг эзэлж байна
[1]
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба