Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорууд харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн Улсын хяналтын байцаагч нарын хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нандинхүү” ХХК-ий харьяа “Шань хэ”, “ЧНБ” ХХК-ий харьяа “Богд-Ар” ресторануудад 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хамтарсан хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар дээрх компаниудын харьяа ресторанууд нь орон сууцны зориулалттай барилгын гадна талд зохих зөвшөөрөл, зураг төсөлгүй өргөтгөл хийж галын аюулгүй байдлын норм нормативыг зөрчиж, шатах тослох материалыг /дизель түлш/ зориулалтын бус газар хадгалж, ашиглаж байсан нь хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн байх тул прокуророос үйлчилгээ, үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан байна. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба