Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/416 дугаартай тушаалаар Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ажиллаж буй Гөлгөөжав овогтой Цэрэнжамцын прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус дүүргийн прокурорын газарт боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаартай зарлигийн хавсралтаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Отгонноров удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд бүх прокурор, ажилтнууд оролцов.
Мөн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн нэгдсэн удирдамжийн дагуу “Прокурор-2018”, “Туслах ажилтан-2018” мэргэжлийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж “ТЭРГҮҮН” байр эзэлсэн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ч.Алтансүх,
прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Г.Билгүүн нарт дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулан өгч цаашид хоёрдугаар шатны тэмцээнд нь амжилттай оролцохыг хүссэн байна. Баянзүрх дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба