Булган аймгийн прокурорын газрын 4 дүгээр улиралд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд “Прокурорын газрын байр болон түүний гадна орчинд онцгой байдал үүссэн, болзошгүй үед ажиллах бэлтгэл сургуулилт”-ыг Цагдаагийн газартай хамтран зохион байгуулахаар тусгасан ба уг ажлын хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сургалтыг аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Мягмаржав хийж, нийт прокурор, ажилтныг хамруулан хийлээ.
Сургалтыг Монгол Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн А/50, А/115 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Прокурорын байгууллагад онцгой нөхцөл байдал үүссэн үед прокурор, Цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/266 дугаар тушаалаар баталсан “Зарим албан тушаалтан, тэдгээрийн гэр бүлийг хамгаалах /код 620/ журам”-д зааснаар Прокурорын байгууллага, прокурор, ажилтанд онцгой нөхцөл үүссэн үед аюулгүй байдлаа хангах, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх, хэрэглэх тохиолдолд хориглох зүйлийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.Цаашид холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах зорилгоор Прокурорын байгууллагын байр, барилга байгууламжид онгой байдал үүссэн үед хүч нэмэгдүүлэн хамтран ажиллах чиглэлээр үзүүлэх сургуулилт хийхээр шийдвэрлэсэн байна. Булган аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба