Дорноговь аймгийн прокурорын газраас Сайншанд сумын 1, 3, 4 дүгээр багийн иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 38 дугаар зарлигаар “2018-2019” оныг Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил болгон зарласантай холбоотойгоор иргэдэд “Бүх нийтээр авлигыг үл тэвчин, тухай бүр илчилж, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийн төлөө нягт хамтарч, нэгнээ дэмжин ажиллах талаар яриа , таниулга хийжээ.
Арга хэмжээний үеээр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн а-297,360 дугаартай тушаалаар “Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”-ийг танилцуулж, Зөрчлийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн а-297,360 дугаартай тушаалаар “Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”-ийн талаарх гарын авлагыг тус тус тарааж Прокурорын байгууллагын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийг сурталчилж ажиллалаа. Дорноговь аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба