Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын хамтран баталсан удирдамжийн дагуу “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Амьтны тухай”, “Ойн тухай”, “Байгаль ургамлын тухай”, “Зөрчлийн тухай” хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт өгөх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан нарыг оролцуулан 2018 оны 11 дүгээр сарын 21-23-ны өдрийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг Эмээлтийн түүхий эдийн захуудад ан амьтан тэдгээрийн гаралтай, түүхий эдийн зохих зөвшөөрөл, гарал үүслийг тогтоох шалгалтыг явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажилласан байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба