ПРОКУРОР, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЖЭЭ

A- A A+
ПРОКУРОР, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН  ЗОХИОН БАЙГУУЛАГДЖЭЭ

Ховд аймгийн  прокурорын газраас санаачлан прокурор, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын хамтарсан зөвлөгөөнийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын прокурорууд болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагуудын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд оролцсон ба зөвлөгөөнд нийт 49 эрх бүхий албан тушаалтан хамрагджээ.

Зөвлөгөөнд оролцогчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашид анхаарах асуудал болон авч хэрэгжүүлэх арга хэмжээ хэмжээний талаар харилцан ярилцан санал солилцож зөвлөлдсөн ба прокуророос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан аргачилсан заавар болон эрх зүйн хэлбэр, тэмдэглэлийн загвар зэргийг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах талаар чиглэл өгсөн байна.Мөн энэ үеэр аймгийн прокурорын газраас зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж сургалт зохион байгуулжээ. Уг зөвлөгөөнөөс хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахаар болжээ.Ховд аймгийн прокурорын газраас мэдээлэв.