ТОРГОХ ШИЙТГЭЛЭЭР ШИЙТГҮҮЛСЭН ЖОЛООЧ НАР ТОРГУУЛИЙН МӨНГИЙГ БАНКИНД ТУШААСАН Ч “ТОРГУУЛЬ.МН” САЙТААС ХАСАГДДАГГҮЙ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ТОРГОХ ШИЙТГЭЛЭЭР ШИЙТГҮҮЛСЭН ЖОЛООЧ НАР ТОРГУУЛИЙН МӨНГИЙГ БАНКИНД ТУШААСАН Ч “ТОРГУУЛЬ.МН” САЙТААС ХАСАГДДАГГҮЙ  АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

                                                                

Баян-Өлгий аймгийн  прокурорын газар нь  их гарч байгаа зөрчлүүдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор хамгийн их зөрчил илрүүлэн шалган шийдвэрлэж буй аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын сонсголыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хяналтын улсын байцаагчийн сонголыг тус тус хэлэлцэв.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж газар дээр  нь хялбаршуулсан журмаар торгох төхөөрөмжөөр торгож шийтгэл оногдуулсан, замын хяналтын камераар илрүүлж торгох шийтгэл оногдуулсан зөрчлүүдийн 60-аад хувь  нь аймгийн төвд байрлах 2 захын ойр орчмоос гардаг, шалтгаан нь тээврийн хэрэгслийн зогсоол хүрэлцэхгүйтэй холбоотой, мөн торгох шийтгэлээр шийтгүүлсэн жолооч нар торгуулийн мөнгийг банкинд тушаасан ч “торгууль.мн” сайтаас хасагддаггүй тохиолдол их гардаг асуудлын шалтгаан нь  шийтгэлийн хуудасны кодыг зөв бичихгүй төлдөгтэй холбоотой байгаа зэргийг хэлэлцэж холбогдох арга хэмжээнүүд авахаар шийдвэрлэв. Сонсгол хэлэлцэхэд аймгийн Автотээврийн төвийн даргыг оролцуулсан ба тус төвд   тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийлгэхээр хандсан иргэдийн ихэнх нь торгуультай, зарим нь өөрийгөө хэзээ торгуулсныг мэдэхгүй явж байдаг асуудлын талаар тодруулж, холбогдогч нарт торгох шийтгэл оногдуулсан талаар мэдэгдэх ажиллагааг 100 хувь болгож, ЗШШТХ-ийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь заалтыг нэг мөр хэрэгжүүлэхийг Замын цагдаагийн тасагт даалгав. Аймгийн Автотээврийн төв нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, техникийн хяналтын үзлэгт оруулах үед тухайн тээврийн хэрэгсэл торгуультай эсэхийг заавал нягталж, торгох шийтгэлийг биелүүлж байж үйлчлүүлэхийг шаардаж байгаа нь шийтгэл биелэгдэх гол хөшүүрэг болж буй бөгөөд энэ талаар журам гаргаж зохицуулах нь зүйтэй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн ба Улсын ерөнхий прокурорын газарт санал хүргүүлэхээр болов.  Энэ сонсголд хөндөгдсөн “торгох шийтгэлээр шийтгүүлсэн жолооч нар торгуулийн мөнгийг банкинд тушаасан ч “торгууль.мн” сайтаас хасагддаггүй тохиолдол их гардаг” гэх асуудалтай холбоотойгоор 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн төвийн бүх арилжааны банк буюу 7 банкны захирлуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдийн бэлэн бусаар торгуулсан торгох шийтгэлийг хэрхэн зөв тушаалгах талаар санал солилцож, банкны теллерүүдэд бэлэн бусаар торгосон торгох шийтгэлийг төлөхтэй холбоотой сургалт явуулах, торгууль төлөх системийг боловсронгуй болгох, дахин ийм асуудал гаргахгүй байх хугацаатай үүрэг даалгавар өгөв. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хяналтын улсын байцаагчийн сонголыг хэлэлцэхэд хамгийн их гардаг зөрчил нь иргэд 16 насанд хүрэхэд иргэний үнэмлэх авах, 25, 45 насанд хүрэхэд иргэний үнэмлэхээ солиулах, шилжилт хөдөлгөөн хийхэд бүртгүүлэх, төрсний, нас барсны бүртгэл хийлгэх, иргэний үнэмлэхээ гээсэн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх зэрэгт хуульд заасан хугацааг хэтрүүлдэг зөрчил байгаа тул үүнтэй холбогдуулан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд урьдчилэн сэргийлэх ажил явуулах ажиллагааг нэмэгдүүлэх даалгавар өгөв.