“УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
“УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” ХЭСЭГЧИЛСЭН АРГА  ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Булган аймгийн Прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газраас явуулж буй “Илрүүлэлт-оргодол-шийдвэрлэлт-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Булган аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, бар, ресторануудад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын хэрэгжилтийг хамтран шалгажээ.

Хамтарсан шалгалтыг2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 21:30-00:30 цагуудын хооронд Булган аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын Цагдаагийн тасгийн алба хаагчид, аймгийн прокурорын газрын ахлах прокурор нар хамтран хийж гүйцэтгэсэн байх бөгөөд шалгалтын маршрутыг тусгайлан гаргаж, хүнсний дэлгүүр, бар, ресторануудад хууль, журмын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаатай газар дээр нь танилцах, тусгай зөвшөөрөл, бараа материалын хугацааг шалгах, шаардлагатай тохиолдолд баримт бичиг, эд зүйлийг хураан авах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль, журмыг тайлбарлан таниулах, санал, хүсэлтийг сонсох зэрэг арга хэлбэрээр хийж гүйцэтгэжээ.

Дээрх арга хэмжээний үеэр Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа  21 хүнсний дэлгүүр, 4 бар, 6 рестораны тусгай зөвшөөрөл, бараа материалын хугацаа, хяналтын камерийн бичлэг, худалдагч, үйлчлэгч нарын бичиг баримтыг шалган хууль эрх зүйн зөвлөгөө өгч, албан мэдэгдэл хүргүүлж ажилласан байна. Булган аймгийн прокурорын газаас мэдээлэв.