“АХМАДААСАА ҮЛГЭРЛЭЕ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГЫГ АХМАД ПРОКУРОР НАНЗАДЫН СОСОРБАРАМЫГ УРЬЖ ОРОЛЦУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

A- A A+
“АХМАДААСАА ҮЛГЭРЛЭЕ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГЫГ АХМАД ПРОКУРОР НАНЗАДЫН СОСОРБАРАМЫГ УРЬЖ ОРОЛЦУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Ахмадаасаа үлгэрлэе” сэдэвт уулзалт ярилцлагыг ахмад прокурор Нанзадын Сосорбарамыг урьж оролцуулан зохион байгууллаа. Ахмад прокурор Н.Сосорбарам нь прокурорт ажиллаж байсан үеийн сонирхолтой дурсамжууд, тухайн үеийн Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын ачаалал, хэрхэн ажилладаг байсан зэргийг маш сонирхолтойгоор жишээ баримттай ярьж, мөн прокурор ажилтнуудад мэргэжлээрээ сайн ажиллах, эзэмшсэн мэргэжлээрээ бахархах, ажилдаа эзэн болж ажиллахад анхаарах асуудлын талаар үнэтэй сургамж зөвлөгөөг өгсөн. Арга хэмжээний төгсгөлд тус дүүргийн прокурорын газрын  Ерөнхий прокурор Г.Бат-Очир ахмад прокурор Н.Сосорбарамд хандан эрүүл энх байж урт удаан наслахыг ерөөгөөд, дурсгалын зүйл гардуулан өгч, хүндэтгэл үзүүлсэн билээ. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас мэдээлэв.