Тээврийн Прокурорын газраас Тээврийн Цагдаагийн алба, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнтэй хамтран "Зам тээврийн осол, хэргийг хянаж шийдвэрлэхэд анхаарах асуудлууд" сэдэвт сургалтыг орон нутгийн Цагдаа, прокурорын газруудад зохион байгуулж байгаа билээ.
Орон нутагт зохион байгуулж байгаа уг сургалтын хөтөлбөр, хуваарийг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав нар баталсан бөгөөд 2018 онд нийт 12 газарт зохион байгуулахаар төлөвлөснөөс 9 газарт сургалтыг явуулаад байна.
Ээлжит сургалт 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс Говьсүмбэр, Дорноговь аймагийн болон Замын-Үүд сум дпахь сум дундын прокурорын газруудад үргэлжлэн явагдлаа.
Сургалтыг Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ү.Содномцог удирдан, ахлах прокурор Ц.Дагвадорж, хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ, Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, Техник замын хяналтын хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс, Төмөр зам дахь Цагдаагийн газрын албан тушаалтнууд түүнчлэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдхүүнтэй баг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, зам орчны байдал зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлөх, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал, энэ төрлийн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэж байгаа практик, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн талаархи мэдээлэл, танилцуулга хийж, сургалтыг явуулсанбайна.
Сургалтад аймаг, Сум дундын Прокурорын газрын прокурорууд, Цагдаагийн газрын алба хаагчид, шинжилгээний байгууллагын шинжээч нар хамрагдаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба