Баянзүрх дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Г.Батбаяр, хяналтын прокурор П.Нархажид нар нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Прокурорын байгууллагын бүтэц зохион байгуулалт, хяналтын чиг үүргийн талаар, Гэмт хэргийн болон Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодистой холбоотой захиргааны зөрчил, гэмт хэргийн тухай ойлголт, тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь гэх сэдвүүдээр Үндэсний Батлах Хамгаалах Их Сургуулийн ахлагчийн сургуулийн нийт 390 сонсогчийг хамруулан яриа таниулга хийж, сонсогч нарын асуусан асуултанд хариулт өгч, хууль эрх зүйн мэдээллээр хангаж ажилласан байна. Баянзүрх дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба