Монголын хуульчдын холбоо, Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвөөс хамтарч явуулсан “Хуульчийн харилцаа, хандлага”, “Хуульчийн ёс зүй” сэдэвт хуульчийн үргэлжилсэн багц цагийн танхимын сургалт 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт зохион байгуулагдлаа. Сургалтанд тус прокурорын газрын нийт прокурорууд, хуульчийн гэрчилгээтэй прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтнууд бүрэн хамрагджээ. Сургалтыг “Байгууллагын хөгжил, Бизнесийн удирдлага”-ын чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг Хан Голомт консалтинг мэргэжлийн байгууллагын захирал Ц.Азбаяр нь хуульч мэргэжлийн эрхэм зорилго, хуульчийн мэргэжлийн үүрэг, ёс зүй, өөрийгөө үнэлж илэрхийлэх болон харилцаа, амжилттай хуульч болоход шаардагдахад ур чадваруудын талаар хичээл зааж, хамрагдсан хүмүүстэй харилцан санал бодлоо хуваалцах байдлаар явуулсан нь сонирхолтой, үр өгөөжтэй сургалт болж өнгөрснийг прокурор, ажилтнууд талархалтайгаар хүлээн авсан байна.Нийслэлийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба