Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокрорын баталсан удирдамжийн дагуу Хустайн цогцолбор газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудаас явуулж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хууль зүйн үндэслэлийг 2018 оны 10 дугаар сарын байдлаар шалгасан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахад чиглэгдсэн практик сургалтыг тус Аймгийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллаганд хяналт тавих хяналтын прокурор М.Хэрлэнчимэг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан байна. Сургалтанд тус төвийн нийт 18 байгаль хамгаалагч нар оролцож зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн бичилт болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, гэрч, хохирогч, холбогдогч нараас мэдүүлэг авах, эд зүйл бичиг баримт хураан авах зэрэг эрх зүйн хэлбэрүүдийг өөрсдөөр нь бичүүлж, гаргаж байгаа алдаа зөрчлийг газар дээр зааж зөвлөн засуулж, хууль тогтоомжийн зүйл, заалтыг зөв хэрэглэж бичих талаар сургалт явуулсан нь үр дүнтэй боллоо. Төв аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба