ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР СУМДААР ЯВЖ ИРГЭДЭД ЯРИА ТАНИУЛГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР СУМДААР ЯВЖ ИРГЭДЭД ЯРИА ТАНИУЛГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 2018 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Хушаат, Жавхлант сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг шалгаж, прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, яриа таниулга зохион байгуулжээ.

Тус аймгийн Хушаат, Жавхлант сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 2018 оны 11 сарын байдлаар хийх ажлын төлөвлөгөө, түүний дагуу хийж гүйцэтгэсэн ажил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж илэрсэн зарим зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч, хуулийн хэрэгжилттэй холбоотой цаашид анхаарвал зохих асуудлаар Хушаат сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн даргад мэдэгдэл, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд танилцуулга хүргүүлж ажиллаа. Хушаат, Жавхлант суманд үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх  эрүүгийн нөхцөл байдлын судалгааг гаргаж, гэмт хэргийн төрөл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт ял оногдуулж буй байдлын талаар 2018 оны 10 сарын байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Авлига, албан тушаалын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Насанд хүрээгүй хүүхдээс үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх нь сэдвээр яриа хийж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийн онцлох заалтуудаар сургалт зохион байгуулж тэдний сонирхсон асуултанд хариулт өгч, уг арга хэмжээнд  2  сумуудын  Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, Сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ажилтнууд болон төрийн болон төрийн бус албан хаагчид хамрагдсан нийт 100 гаруй хүн  оролцлоо

Шалгалтын мөрөөр дээрх сумдаас улирал тутам гаргаж буй сонин, хэвлэлд аймгийн прокурорын газраас хууль эрх зүйн чиглэлээр, хуулийг сурталчилах талаар мэдээлэл, хүргүүлж нийтлүүлэхээр боллоо.