Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүдтэй хамтран 2018 оны 12 сарын 04-ний өдөр зөвлөгөөн зохион явууллаа. Хамтарсан зөвлөгөөнөөр прокурорын зөвшөөрөл болон мөрдөн шалгах зарим ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, прокуророос хүчинтэйд тооцуулсан байдлыг судалсан судалгааны дүн, мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тогтоолын үндэслэл, анхаарах асуудал, “Прокурор-шийдвэрлэлт 2018” нэгдсэн арга хэмжээний явц байдал, цаашид анхаарах асуудал зэргийн талаар прокуророос мэдээлэл хийж, харилцан ярилцаж, Улсын Ерөнхий Прокурорын газраас хууль хэрэгжүүлэх талаар өгсөн чиглэлүүдийг танилцуулж, Дүүргийн ерөнхий прокурорын орлогчоос мөрдөн шалгах ажиллагааны талаар цаашид анхаарч ажиллах чиглэлийг өгсөн байна.Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба