Прокурор болон прокурорын байгууллагын туслах ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд бусдаас суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор тэдний дунд жил бүр зохиогддог мэргэжлийн уралдааны II шат зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.
Улсын Ерөнхий прокурорын газарт дээрх мэргэжлийн уралдаанд тэргүүн болон шагналт байр эзэлсэн прокурор, туслах ажилтнуудад шагнал гардуулах ажиллагаа боллоо.
Прокурор-2018 мэргэжлийн уралдаанд:
Тэргүүн байранд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Энхбат, / зүүн гар талаас эхэнд / II байрт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Уртнасан / баруун гар талаас эхэнд/ , III байрт Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа нар шалгарлаа.
Шагналт байранд:
Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Насанжаргал , Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа нар шалгарлаа.
"Туслах ажилтан 2018" уралдаанд
Тэргүүн байранд Улсын Ерөнхий прокурорын газрын туслах ажилтан Х.Онолт
II байранд Сонгинохайрхан дүүргйин прокурорын газрын туслах ажилтан А.Ариунтуяа
III байранд Баянзүрх дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Г.Билгүүн нар шалгарлаа.
Шагналт байранд
Төв аймгийн прокурорын газрын туслах ажилтан Б.Энх-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Г.Энэрэл , Хан-Уул ажилтан Э.Чанцалням нар шалгарлаа.
Шагналыг Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар гардуулж, шагнал гардуулах арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын туслах прокурорууд, Нийслэл,Тээвэр Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, орлогч, ахлах, хяналтын прокурорууд оролцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба