Улсын Ерөнхий Прокурорын газраас прокуроруудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинэлэг санаа, санаачилгыг нь дэмжиж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор “Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл ба тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Дээрх илтгэлийн уралдааны I шатанд Улсын Ерөнхий прокурорын газар, Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газрын прокурорууд идэвхтэй оролцож, тэднээс шалгарсан прокуроруудын илтгэлийг II шатанд дүгнэж, шалгарууллаа.
Илтгэлийн уралдааны II шатанд тэргүүн байр эзэлсэн прокуроруудад шагнал гардуулах ажиллагаа Улсын Ерөнхий прокурорын газарт боллоо.
“Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл ба тулгамдсан асуудал” сэдэвт илтгэлийн уралдааны
Тэргүүн байранд Булган аймгийн прокурорын газрын ахлах прокурор Г.Баяраа
II байранд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат, III байранд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Энхбат
Шагналт байранд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Сувданчимэг нар шалгарав.
Шагналыг Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар гардуулж, шагнал гардуулах ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын туслах прокурорууд, Нийслэл,Тээвэр Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, орлогч, ахлах, хяналтын прокурорууд оролцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба