Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах, чанар үр дүнг сайжруулах, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, учирч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар хамтарсан сургалт, зөвлөгөөн зохион байгуулсан байна. Сургалт, зөвлөгөөнд дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорууд, цагдаагийн хэлтсийн болон замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд оролцож, мэдээлэл хийн, харилцан санал солилцсон нь гарч буй алдаа, зөрчлийг арилгахад зохих үр дүнгээ өглөө.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч Л.Оюунчимэг“Эрх бүхий албан тушаалтнуудаас шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэн шүүхэд шилжүүлж байгаа хэрэгт анхаарах асуудлууд”, хяналтын прокурор Э.Одончимэг, М.Нямжав нарэрх бүхий албан тушаалтнууд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд гаргаж буй алдаа, зөрчил, түүнийг засч зөвтгөх талаар сургалт зохион байгуулжээ. Хамтарсан зөвлөгөөний хүрээнд прокуроруудын зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд баримтлах хуулийн хугацаа, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай асуудал, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийдвэрлэсэн хэрэг, материалыг прокурорын нэгдсэн бүртгэлд нэн даруй бүртгүүлэх, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгчээ. Хамтарсан сургалт, зөвлөгөөнд оролцсон эрх бүхий албан тушаалтнуудаас гаргасан санал, хүсэлтийн дагуу дүүргийн шүүх, прокурорын газар хамтарч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх гарын авлага бэлтгэх ажлыг зохион байгуулахаар болсон байна. Мөн хамтарсан зөвлөгөөний хүрээнд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагааг хуулийн хугацаанд явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхэд холбогдох хуулийн заалтуудыг хангаж алдаа, зөрчил гаргахгүй ажиллах, Цагдаагийн хэлтсүүдийн удирдах ажилтнууд эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж байнгын, тасралтгүй хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэлээ.Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба