“НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-НЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-НЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянзүрх дүүргийн прокуроын газраас тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албатай хамтран 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн бямба гаригт тус дүүргийн 15 дугаар хорооны “Иргэний танхим”-д хууль сурталчлах “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөгийн үеэр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны эхний 11 сарын байдлаар үйлдэгдсэн зөрчил, гэмт хэргийн гаралт, эрүүгийн нөхцөл байдалд хийсэн судалгааны дүнгийн талаар ахлах прокурор Б.Чойжилсүрэн мэдээлэл хийж, хамгийн их гэмт хэрэг гарсан хороодын судалгаа, уг хороодод гэмт хэргийн гаралтыг бууруулах талаар харъяа цагдаагийн хэлтсүүдээс зохион байгуулсан ажил, үр дүнгийн талаар танилцуулсан бол Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Ганчимэг Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Уранцэцэг тус хороонд гарсан гэмт хэрэг, зөрчил, хорооны хэмжээнд зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах талаар хэрхэн ажиллах тухай тус тус яриа таниулга хийж, өдөрлөгт хүрэлцэн ирж оролцсон 130 гаруй иргэдээс гарсан санал хүсэлтийг сонсож, харилцан санал солилцож ажиллалаа.Баянзүрх дүүргийн прокурорын газраас мэдээллээ.